Thursday, January 3, 2013

Хүн ба амьтан 
Хүн төрөлхөтөнд өөрсдийн бүтээсэн хийсвэр орон зайд амьдардаг. Харин ан амьтад байгаль дэлхий дээр л амьдарч байдаг. Хүний "сэтгэл зүй, бодол"-ыг уураг тархи  нь тэр хүний хийсвэр орон зайг агуулагч болж өгдөг  хүн өөрийн тархины  сэтгэхүйдээ амьдарсаар байдаг. Хүн өөрийн хийж бүтээхийг хүссэн зүйлдээ хийсвэр орон зайгаар хариулт өгч түүнийгээ хамгийн зөв шийдвэр гэсэн 90%-ын итгэл үнэмшэлийг өөртэй авсан байдаг нь хүн бол сэтгэлийн амьтан гэдэг ойлголтыг сүүлийн үед ярих бичих болсон. Тэгвэл дэлхий дээр оршин буй бусад амьд амьтан өөрийн шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ? Бүх амьд биет ургамал амьтад цөм амьдралын нэгэн хэлбэр бөгөөд эволюцийн үр дүнг өөртөө хадгалдаг. Жишээ: Сармагчны сүрэг доторх харилцаа бүр ч нарийн маш сонирхолтой гэнэ. Бид амьтад зөвхөн биологийн хэрэгцээтэй л холбоотой "сэтгэлийн хөдөлгөөн" үүсдэг гэж гол төлөв боддог. Харин хүн бол үргэлжийн "сэтгэл хөдлөлөөр" аливаа зүйлд хандах нь их байдаг. Гэтэл бас тийм биш гэнэ. Өндөр хөгжилтэй амьтад бусадтайгаа харилцахыг хүсдэг байна. Тийнхүү сармагчны хэсэг бүлэгт бие хамгаалах зөн билгээс гадна өөрийн адил амьтдын дотор орж харилцах хэрэгцээ байдаг байна. Дээд хөгжилт сармагчныг сурч заншсан ,,орчноос,, нь тусгаарлахад ихэнх тохиолдолд ганцаардаж, бусдыгаа санаж мөрөөдөх нь түүнийг үхэлд ч хүргэж болно.
Бас нэг сонирхолтой нь сармагчны бусадтайгаа харилцах хэрэгцээ шилэн сонгох сонголтоор илэрдэг байна. Энэ үзэгдэл хүн дээр мөн адил илэрдэг хүн өөрийн шилэн сонгосон тэр зүйлээ авах нь ханамж өгдөг амьтан дээр адилхан байна.
Амьтанд хийсэн судалгааны үр дүнд өндөр хөгжилт тархи , нугас бүхий амьтдад оюун ухааны эх үүсвэр буюу инсайт байдаг гэж үзжээ.
Инсайтыг дээд зэргийн хөгжилтэй амьтдын дотроос хүн дүрст мичнүүдэд ажиглаж болно. Сармагчин хэд гурван цагаар гартаа өртсөн зүйлийг бутлах, цуулах, хүнийг дуудан ирүүлэх бүхий л боломжийн арга барилуудыг хэрэглэх, мөн мөлхөж байгаа хорхой шавьжийг ажиглаж чаддаг. Энэ мөн адил хүнд агуулагддаг хүн өөрийн хийж байгаа зүйлээ олон удаа хийвэл гарт орж хийхэд амар болдогтой нэгэн адил юм. Хүн төрөлхтөн, ан амьтанаас ялгарах ганц зүйл нь өөрийн хийсвэр орон зайдаа илүү хөгжиж, бодож сэтгэж тунгааж   шийдвэр гаргаж чаддаг учраас энэ тухай ойлголтын мөн чанар оршиж байна.  Иймээс л хүн ба амьтан нэг төрөлд хамаарагдахгүй гэсэн бүрэн нотолгоо одоо хүртэл байхгүй байна.
Б.Ганбаяр

No comments:

Post a Comment